Бүх нийтлэл: Энд дарна уу
Та энд байна: Нүүр хуудас \ Нийтлэл
15 Jul 2021 - 10:25, Улаанбаатар
Own Risk and Solvency Assessment (ORSA Tool)

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 12 сарын 19-ны өдрийн 290 дугаар тушаалаар “Эрсдэлд суурилсан хөрөнгө тооцох аргачлал”, “Даатгалын компанийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хэрэгжүүлэх журам”, “Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх заавар” зэргийг батлан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх болсноор даатгалын салбарт уламжлалт хяналт шалгалтын тогтолцооноос эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих эрх зүйн үндэс тавигдсан.

Даатгалын компаниудын хувьд зөвхөн хуулиар шаардсан хөрөнгийн хэмжээ, нөөц сангийн шаардлага, төлбөрийн чадварын харьцаа зэрэг түүхэн үзүүлэлтүүдийг хангаж ажиллахаас илүүтэйгээр (i) ирээдүйн бизнесийн зорилго стратеги, түүний хэрэгжилтэд учирч болзошгүй эрсдэлүүдийг үнэлэх, удирдах, хянах, тайлагнахад чиглэсэн (ii) даатгагч, хөрөнгө оруулагч, зохицуулах байгууллага зэрэг оролцогч талуудын хүсэл шаардлагыг хэрхэн хангаж ажиллахыг тодорхойлсон (iii) байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог компанийн засаглал болон шийдвэр гаргах үйл ажиллагаатай уялдуулсан (iv) өөрийн бизнесийн үйл ажиллагааны мөн чанар, хамрах хүрээ, нарийн төвөгтэй байдалд тохирсон эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай болсон.
Эрсдэлийн удирдлагын тогтолцооны цөм нь “Өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварын үнэлгээ” бөгөөд даатгагч нь Хорооноос баталсан “Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ын дагуу хамгийн тохиромжтой, хангалттай аргачлал, техникийг багтаасан өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварын үнэлгээний аргачлалыг хөгжүүлэн, төлөөлөн удирдах зөвлөлөөр баталснаас хойш 14 хоногийн дотор Хороонд ирүүлэх, түүнчлэн уг үнэлгээг жилд дор хаяж нэг удаа хийж гүйцэтгэн тайланг дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хороонд ирүүлэх үүрэгтэй. Үнэлгээний аргачлалыг хөгжүүлэн байгууллагын хэмжээнд нэвтрүүлэх нь шинээр мөрдөгдөж буй зохицуулалтын шаардлагыг ханган ажиллахад даатгагчид учирч байгаа гол бэрхшээл юм.

ФИНС ХХК нь уг асуудлыг бүрэн шийдсэн өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварын үнэлгээний “ORSA TOOLKIT” системийг хөгжүүлэн даатгагчийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэхүү систем нь (1) өгөгдлийн хэсэг (2) тооцооллын хэсэг (3) үр дүнгийн хэсэг (4) эрсдэлийн профайлын хэсгүүдээс бүрдэх ба даатгагчийн “Зах зээлийн нөлөөллийн үнэлгээ”, “Нийт эрсдэлийн үнэлгээ”, “Санхүүгийн үзүүлэлтийн үнэлгээ”, “Удирдлага, хяналтын орчны үнэлгээ”-г хийж гүйцэтгэн, үр дүнг нэгтгэн даатгагчийн эрсдэлийн профайлыг тодорхойлно. Үүний үр дүнд зээлийн, ханш ба үнийн, даатгалын, үйл ажиллагааны, хууль ба зохицуулалтын, стратегийн, холбоотой талуудын эрсдэлүүдийг үнэлэх, удирдах, хянах, тайлагнах боломжтой болох юм.