Нүүр хуудас: Ногоон бодлого
Та энд байна: Нүүр хуудас \ Ногоон бодлого
Яагаад ногоон бодлого гэж?
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гар бие оролцох нь манай компанийн үүсгэн байгуулагчдын эрхэм үнэ цэн байсаар ирсэн.
Финс Брокерс нь өнөөдрийн цаг хугацаанд амьдарч буй хувь хүн, үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах үүрэг хэзээ хэзээнээс илүү ноогдож байгааг ухамсарладаг билээ. Иймд бид дэлхийн ногоон санаачлагуудыг ажил хэрэг болгох, тэдгээрийг урагшлуулахтай холбоотой төслүүд жишээлбэл, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, хүлэмжийн хийг бууруулахтай холбоотой бүх төрлийн төслүүдэд даатгалын үнэгүй зөвлөгөө өгнө. Учир нь бид яг одоо бидний амьдралын суурь болсон байгаль экологийн төлөө нэгдэж, учирч буй хүндрэлийг хязгаарлах, шийдлийг сайжруулах, хурдасгах ажилд хийж чадах бүхнээрээ гар бие оролцсоноор хойч үедээ 100 жилийн өмнөх шиг экологийн хувьд тогтвортой дэлхий ертөнцийг хүлээлгэн өгөх билээ.
Хүлэмжийн хийн ялгарал
Хүлэмжийн хийн хэд хэдэн төрөл байдгаас уур амьсгалын өөрчлөлтөд голлох үүрэг гүйцэтгэж буй хийн дийлэнх нь нүүрснээс гаралтай. Агаар мандалд дэгдсэн хүлэмжийн хий нь нарнаас дэлхийд ирсэн дулааныг гадагшлуулахгүй барьснаар дэлхийг хүлэмж адил халуун болгох нөлөө үзүүлдэг.
Ойрын 50 жилийн тухай
Дэлхий даяар хэт халалт, ургац алдалт, туйлын мөс хайлснаар халалт эрчимжих, газар нутаг багасах, хүнсний хангамжийн хямрал, геополитикийн хямрал зэрэг нийгэм, эдийн засаг ба биологийн төрөл зүйл устах хямрал ойрхон ирээд байна.
Та юу хийж чадах вэ?
Хүн бүрт, бизнес бүрт хийж чадах зүйл гэж байдаг. Юуны түрүүнд энэ асуудлаар ойлголтоо гүнзгийрүүлэх, бохир эрчим хүчний хэрэглээг бууруулах, цэвэр буюу сэргээгдэх эрчим хүчний төсөл, үйлдвэрлэлийг дэмжих нь нэн чухал болоод байна.
Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд нөлөө үзүүлэгч
ЭХ ҮҮСВЭРЭЭР: Нүүрс
65%
САЛБАРААР: Тээвэр ба эрчим хүч
73%
УЛСААР: Хятад ба АНУ
43%
Бодисоор: Нүүрсхүчлийн хий (CO2)
76%
Эсрэг арга хэмжээ
Цэвэр эрчим хүчийг дэмжих
Сэргээгдэх эрчим хүч нь нар, салхи, ус зэрэг байгалийн эх үүсвэрээс эрчим хүч гарган бохир буюу нүүрснээс гаралтай эрчим хүчийг орлуулах зорилготой. 2020 оны байдлаар дэлхийн эрчим хүч үйлдвэрлэлийн 28%-ийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.
Ой моджуулах
Мод нь нүүрсхүчлийн хийгээр амьсгалан хөрсөнд шингээж агаарт хүчилтөрөгч ялгаруулдаг учир агаар мандлаас нүүрсхүчлийн хийг бууруулах үүрэг гүйцэтгэдэг. Иймд ой модны нөөцийг бууруулахгүй байх, сэргээх, нэмж тариалах шаардлагатай.
Махны хэрэглээг бууруулах
Аль ч улс орон зах зээлд мах, малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд их хэмжээний мал амьтан үржүүлдэг ба малаас ялгардаг метаны хий нь хүлэмжийн хийн нэг төрөл байдаг тул дэлхийн дулаарлыг эрчимжүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
Уншиж судлах
Энэ сэдвээр мэдлэгээ гүнзгийрүүлэн, эргэн тойрондоо мэдээлэл хүргэх нь өдөр тутам бидний хийж чадах зүйл бөгөөд, өөрчлөлтийг авчрах үндсэн суурь юм. Бид бүгд нэг дэлхий дээр амьдардаг.