Финс Брокерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Chartered Insurance Institute-ийн Goodwill Ambassador Ц.Будмаа Chartered Insurance Institute-ийн Ази Номхон далайн орнуудад чиглэсэн хөтөлбөрийн дагуу 2023 оны 12 сарын 08-ны өдрийн14:00 цагт “Монгол Улс дах байгалийн гамшгийн эрсдэлүүд ба Улаанбаатар хотод тохиосон үерийн хохиролд хүний хүчин зүйлийн үзүүлэх нөлөө” сэдвийн хүрээнд вебинар сургалт хийх гэж байна.
Финс Брокерсийн хамт олон харилцагчдынхаа үйл ажиллагаанд үнэ цэн нэмэх зорилгын хүрээнд багцын давхар даатгалын харилцагчиддаа зориулсан сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү ажлын хүрээнд “Андеррайтингийн стратеги” сэдвийн дагуу сургалтын тов зарлагдлаа. Андеррайтинг нь даатгуулагчийн эрсдэлийг үнэлж, тухайн эрсдэлийг хүлээн авах эсэх, хүлээн авах тохиолдолд ямар нөхцөл болзлын дагуу, ямар хураамжтай байхыг тодорхойлдог үйл ажиллагаа болохын хувьд даатгалын компанийн хамгийн гол үйл ажиллагаа байдаг.
Финс Брокерс багцын давхар даатгалын харилцагч үйлчлүүлэгчиддээ зориулан жил бүр тогтмол явуулдаг сургалтын хүрээнд “Үндэстэн дамнасан даатгалын програмтай ажиллах нь” сэдэвт сургалтыг 2022 оны 6 сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Үндэстэн дамнасан даатгалын програм нь давхар даатгалын өвөрмөц хэлбэр гэдэг утгаараа өөрийн онцлогуудтай байдаг ба манай улсын эдийн засаг хөгжиж, үндэстэн дамнасан компаниудын салбар, нэгжүүд нэмэгдэхийн хэрээр даатгалын компаниудын сонирхлыг татах сэдвүүдийн нэг болоод байгаа билээ.
Даатгагчийн шууд борлуулалт давамгайлсан, удаан
хугацаанд зөөлөрсөн, мөн томоохон эрсдэлүүдийн
удирдлагын хувьд олон улсын давхар даатгалын зах
зээлээс хамааралтай байдаг Монгол улсын даатгалын
зах зээл хамтран ажиллах шинэ бүтэц рүү шилжин
орлоо. Шинэ дижитал платформыг ашиглалтад
оруулснаар даатгагчид эрсдэлээ хуваалцах
(хамтарсан даатгал хийх), эрсдэлээ солилцох болон
олон улсын даатгагчид руу эрсдэлээ шилжүүлэх
технологид суурилсан боломжийг олгох юм.
Монгол улсын даатгалын зах зээл нь 1990 оноос хойш
арилжааны журмаар хөгжиж буй харьцангуй залуу зах
зээл бөгөөд 15 ердийн даатгагч, 1 урт хугацааны даатгагч,
1 давхар даатгагч болон олон тооны мэргэжлийн
оролцогчидтой.
Дэлхийн түүхэнд гарсан аливаа томоохон үйл явдлын дараа улс орнууд даацтай шилжилт, өөрчлөлтүүдийг хийж байдаг билээ. Олныг хамарсан, танин мэдээгүй эсвэл танин мэдсэн хэдий ч цар хэмжээг бүрэн ойлгоогүй байсан үйл явдал болох үед нийгэм, эдийн засгийн салбарууд томоохон арга хэмжээнүүдийг ердийн үеэс илүү хурдтай авч хэрэгжүүлэх шаардлагатай тулгардаг. Жишээлбэл, өдгөө Монгол улсад хийгдэж буй даатгалын гэрээнүүдийн нөхөн төлбөр олгохгүй заалтуудын нэг болох “Терроризмын үйлдлээс үүдэлтэй хохирлыг нөхөн төлөхгүй” заалт нь 2001 оны 9 сарын 11-ний өдөр Дэлхийн Худалдааны Төвийг алан хядагчид нураасны үр дагавар юм. Ийнхүү асар том хэмжээний хохирол гарсны дараа Лондонгийн даатгалын зах зээл уг үйл явдалд яаралтай хариу үйлдэл үзүүлэн Их Британид хийгдэх бүхий л амьдралын бус даатгалын гэрээнээс терроризмын эрсдэлийг сууриар нь хасч уг хамгаалалтыг зөвхөн сонирхсон этгээдүүдэд хяналттай, тооцоололтойгоор олгох шийдвэр гаргасан байдаг.
2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр МУИС-ийн Шинэ номын санд
Chartered Insurance Institute-ийн боловсролын хөтөлбөрийн танилцуулгыг бид амжилттай
зохион байгууллаа.
Танилцуулгад Chartered Insurance Institute-ийн Байгууллагын бизнес хөгжлийн менежер
Alpha Ho, Финс Брокерс ХХК-ийн захирал Ц. Будмаа болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн
санхүүгийн тэнхимийн эрхлэгч, профессор Г.Бурмаа нар танилцуулга хийж Монгол улсын
даатгалын мэргэжилтнүүдийн мэргэжлийн боловсролын бэлтгэл, хөгжил дэвшил болон олон
улсын даатгалын зах зээлтэй хөл нийлүүлэн алхах боломжийг ярилцлаа.
Уг танилцуулгад даатгалын компаниуд, даатгалын брокер, их сургуулиуд зэрэг нийт 22
компани, байгууллагуудын 70 төлөөлөгч оролцлоо.
Уг танилцуулгатай холбоотой мэдээллийг "The Journal" сэтгүүлээс
Own Risk and Solvency Assessment нь Европын холбооны даатгалын зохицуулалт Solvency II-ийн 3 тулгуур баганын 2 дугаар багц ажлын хүрээнд даатгалын компаниудын хэрэгжүүлэх ёстой өөрийн эрсдэлийн үнэлгээний систем юм. Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу энэхүү үнэлгээг даатгалын компаниуд хийх шаардлагатай байгаа билээ.
ЭРСДЭЛИЙН ХУРИМТЛАЛ/ RISK ACCUMULATION
Emergency Events
Database (EM-DAT) мэдээллийн сангийн өгөгдлөөс харахад 1980-аад оныг хүртэл жилд
50
хүртэлх тооны улс оронд аюултай хэмжээний үер болдог байсан бол 2000 оноос хойш
энэ
тоо 80 орчимд хүрчээ. 1960-2013 оны хоорондох харьцуулсан тоон мэдээллээс
харахад
аюултай хэмжээний үерээс үүдэх эдийн засгийн хохирол жил бүр 6,3%-аар өсч байна
(Masahiro Tanoue, Yukiko Hirabayashi, Hiroaki Ikeuch, ‘Global Scale river flood
vulnerability in the last 50 years’ , 2016).
Монгол орны хувьд тохиосон аадар бороо, үер усны аюулын мэдээг ҮСХ-ны
статистикаас харвал жилээс жилд давтамж нэмэгдэж байгаа бөгөөд ОБЕГ-ын
мэдээллээс
үзэхэд үерийн аюул нь давтамжийн хувьд УБ хотод тохиосон бусад төрлийн эрсдэл,
байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдтэй харьцуулахад хоёрт орж байна.
Жолоочгүй машины тухай сэдэв нь нэн саяхны сэдэвт тооцогдож болох хэдий ч түүний ирээдүйд учруулахаар зэхэн буй нөлөө нь үлэмж том юм. Сүүлийн үед бие даасан буюу жолоочгүй автомашин үйлдвэрлэх зорилготой төслүүд ихэссэн бөгөөд уламжлалт автомашин үйлдвэрлэгчид, даатгалын салбарынхан болон дэлхийн улс орнуудын зохицуулах байгууллагууд гэх мэт уг өөрчлөлтийн нөлөөнд автах нэгж бүр уг шинэ технологийн талаар хэлэлцэж, олноор үйлдвэрлэгдэн гарч ирэхээс өмнө бэлтгэлээ хангасан байхаар яарч байна.