Бүх нийтлэл: Энд дарна уу
Та энд байна: Нүүр хуудас \ Нийтлэл
19 Jul 2022 - 10:25, Улаанбаатар

Финс Брокерс багцын давхар даатгалын харилцагч үйлчлүүлэгчиддээ зориулан жил бүр тогтмол явуулдаг сургалтын хүрээнд “Үндэстэн дамнасан даатгалын програмтай ажиллах нь” сэдэвт сургалтыг 2022 оны 6 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.


Үндэстэн дамнасан даатгалын програм нь давхар даатгалын өвөрмөц хэлбэр гэдэг утгаараа өөрийн онцлогуудтай байдаг ба манай улсын эдийн засаг хөгжиж, үндэстэн дамнасан компаниудын салбар, нэгжүүд нэмэгдэхийн хэрээр даатгалын компаниудын сонирхлыг татах сэдвүүдийн нэг болоод байгаа билээ.


Сургалтаар олон улсын програмуудын үүсэл, хэрэгцээ шаардлагаас эхлээд даатгалын компанийн үйл ажиллагаанд үүсэх боломжууд, тулгарч болох эрсдэлүүд болон тэдгээрийг амжилттай даван туулах практик нөү-хау олгохыг зорилоо.


Энэхүү сургалтад харилцагч даатгалын компаниудын давхар даатгал, эрсдэл, андеррайтинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэс, байгууллагын даатгалын менежерүүд болон комплаенс ажилтнууд зэрэг 30 гаруй даатгалын мэргэжилтнүүд хамрагдлаа.


Финс Брокерсийн хамт олон харилцагчдадаа үнэ цэн бүтээхийг тэргүүн зорилгоо болгон авч үздэг болохын хувьд жил бүр харилцагчиддаа зориулан сургалтуудыг зохион байгуулснаар мэргэжилтнүүд нэг дор цугларан тухайн сэдвийн хүрээнд үзэл бодлоо хуваалцан хэлэлцэж, туршлага солилцох боломжийг бий болгож байна.