Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын зөвлөгөө өгч бүх төрлийн эд хөрөнгө, хариуцлага, эрүүл мэнд, гэнэтийн осол, санхүүгийн эрсдэлүүдийг дотоодын болон олон улсын даатгалын зах зээл рүү шилжүүлэн ажиллаж байна.
Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын зөвлөгөө өгч бүх төрлийн эд хөрөнгө, хариуцлага, эрүүл мэнд, гэнэтийн осол, санхүүгийн эрсдэлүүдийг дотоодын болон олон улсын даатгалын зах зээл рүү шилжүүлэн ажиллаж байна.
Даатгалын компаниудын эрсдэлийн удирдлагын үр дүнд шилжүүлэх шаардлагатай гэж
тодорхойлогдсон өндөр үнэлгээ бүхий төрөл бүрийн хөрөнгө, хариуцлага, санхүү, амь нас
болон гэнэтийн ослын эрсдэлүүдийг олон улсын давхар даатгалын зах зээлд шилжүүлэн
ажиллаж байна.
Бид багцын давхар даатгал болон факультатив давхар даатгалыг
олон улсын зах зээл рүү байршуулан ажиллаж байна.
Тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын албан журмын болон сайн дурын даатгал, гэнэтийн осол, гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалыг иргэдэд санал болгож байна.
Олон улсын даатгалын програмыг амжилттай нутагшуулах, үйл ажиллагааг стандартчлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажилд зөвлөх үйлчилгээ санал болгож байна. Бид дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн давхар даатгагчидтай хамтран ажиллаж хүчирхэг, өндөр стандарттай үйлчилгээг эх орондоо нутагшуулдаг.
Бүх төрлийн бүтээн байгуулалтын төслүүдэд, мөн сонгон шалгаруулалт зарлах, тендерт оролцох аж ахуйн нэгжүүдэд даатгалын зөвлөгөө үзүүлнэ.
Бид даатгалын компаниудад андеррайтинг, даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, актуар
тооцоолол, эрсдэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Own Risk and Solvency Assessment (ORSA) Toolkit болон даатгалын компанийн санхүү
төлөвлөлтийн уян хатан систем FLANNER Toolkit-ийг даатгалын компанийн эрсдэлийн
удирдлага, төлөвлөлтийн үйл ажиллагаанд зориулан дотоодын зах зээлийн онцлог,
зохицуулалтын шаардлагад нийцүүлэн хөгжүүллээ.
Дэлгэрэнгүй
мэдээлэл
Даатгалын бизнесийн цөм нь математик суурьтай байдаг буюу их тооны хууль, магадлал
статистикт үндэслэн явагддаг. Манай олон жилийн туршлагатай мэргэжлийн ажилтнууд,
зөвлөхүүд нь даатгалын компанийн бүтээгдэхүүний хураамжийн тооцоолол, төрөл бүрийн нөөц
сангийн тооцоолол, өгөгдлийн чанар, зохицуулах байгууллагад гаргах тайлан мэдээ зэрэгт
зөвлөгөө өгнө.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Финс Брокерс ХХК нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд даатгалын салбарт +25 жилийн туршлагатай даатгал, давхар даатгалын чиглэлээр мэргэшсэн хамт олон юм. Бид "Финс ХХК" даатгал ба эрсдэлийн зөвлөх үйлчилгээний компанитай хамтран ажилладаг нь биднийг даатгалын зах зээлд техникийн хүчирхэг туслалцаа үзүүлж чадах компани болгодог юм. Бид дэлхийн өнцөг буланд ажиллаж буй олон улсын мэргэжилтнүүдтэй ижил түвшинд боловсорсон академик, практик хосолсон туршлагатай хамт олноороо бахархдаг.