Бүх нийтлэл: Энд дарна уу
Та энд байна: Нүүр хуудас \ Нийтлэл
15 Nov 2021 - 11:30, Улаанбаатар

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр МУИС-ийн Шинэ номын санд Chartered Insurance Institute-ийн боловсролын хөтөлбөрийн танилцуулгыг бид амжилттай зохион байгууллаа.

Танилцуулгад Chartered Insurance Institute-ийн Байгууллагын бизнес хөгжлийн менежер Alpha Ho, Финс Брокерс ХХК-ийн захирал Ц. Будмаа болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч, профессор Г.Бурмаа нар танилцуулга хийж Монгол улсын даатгалын мэргэжилтнүүдийн мэргэжлийн боловсролын бэлтгэл, хөгжил дэвшил болон олон улсын даатгалын зах зээлтэй хөл нийлүүлэн алхах боломжийг ярилцлаа.

Уг танилцуулгад даатгалын компаниуд, даатгалын брокер, их сургуулиуд зэрэг нийт 22 компани, байгууллагуудын 70 төлөөлөгч оролцлоо. Уг танилцуулгатай холбоотой мэдээллийг "The Journal" сэтгүүлээс энд дарж танилцана уу.