Бүх нийтлэл: Энд дарна уу
Та энд байна: Нүүр хуудас \ Нийтлэл
09 Jun 2023 - 10:25, Улаанбаатар

Финс Брокерсийн хамт олон харилцагчдынхаа үйл ажиллагаанд үнэ цэн нэмэх зорилгын хүрээнд багцын давхар даатгалын харилцагчиддаа зориулсан сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү ажлын хүрээнд “Андеррайтингийн стратеги” сэдвийн дагуу сургалтын тов зарлагдлаа.


Андеррайтинг нь даатгуулагчийн эрсдэлийг үнэлж, тухайн эрсдэлийг хүлээн авах эсэх, хүлээн авах тохиолдолд ямар нөхцөл болзлын дагуу, ямар хураамжтай байхыг тодорхойлдог үйл ажиллагаа болохын хувьд даатгалын компанийн хамгийн гол үйл ажиллагаа байдаг.


Сургалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна:

  • Стратегийн андеррайтингийн тухай
  • Дэлхий дахины даатгалын салбарын сүүлийн үеийн асуудлууд, ирээдүйн даатгагч
  • Эдийн засгийн ба даатгалын циклийн уялдаа
  • Стратегийн удирдлагын түүлүүд
  • Компанийн гадаад орчны хүчин зүйлс андеррайтингийн стратегид нөлөөлөх нь (үнэ цэнийн хэлхээ, капитал, эрсдэлийн аппетит, оюуны капитал)
  • Компанийн дотоод орчны хүчин зүйлс андеррайтингийн стратегид нөлөөлөх нь (компанийн стратеги, багцын менежмент, үйл ажиллагааны зорилтот загвар буюу андеррайтингийн нэгж ба бусад нэгжүүдийн зохион байгуулалтын хэлбэрүүд)
  • Бусад


Уг сургалт нь компанийн удирдлагууд, төлөөлөн удирдах зөвлөл, андеррайтеруудад зориулан хийгдэнэ.


Бид энэхүү сургалтаар харилцагч даатгалын компаниудад андеррайтингийн нэгжийн үйл ажиллагааг компанийн алсын хараа болон бусад өндөр түвшний зорилго зорилтуудтай уялдуулах, үнэ цэнийн хэлхээг шинжлэн давхардлыг арилгах, капиталыг үр ашигтай зарцуулах, урамшууллын системийг андеррайтингийн үр дүнтэй холбох, зах зээлд нэвтрүүлж болох инновацийн санаануудыг нээх зэрэг үр өгөөжийг өгөх зорилготой юм.