Финс Брокерс 2022 оны 09 сарын 13-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хороонд Их Британийн Chartered Insurance Institute-ийн боловсролын хөтөлбөрийн талаар танилцуулан мэдээлэл өглөө.
Chartered Insurance Institute нь даатгалын салбарт олон нийтийн итгэлийг бий болгох зорилготой Лондонд төвтэй олон улсын мэргэжлийн байгууллага юм.
Уулзалтаар Финс Брокерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, CII Goodwill Ambassador Ц.Будмаа Chartered Insurance Institute-ийн боловсролын хөтөлбөрийн зорилго, гишүүнээр элсэх болон мэргэжлийн зэрэг авахын давуу тал, мэргэжлийн зэрэг авсан Монгол Улсын даатгалын мэргэжилтнүүдийн тоо нэмэгдсэнээр даатгалын салбарт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, дэлхийн өнцөг буланд ажиллаж буй олон улсын даатгалын мэргэжилтнүүдтэй ижил түвшинд мэргэших боломжийн талаар хэлэлцлээ.
Уулзалтад Санхүүгийн Зохицуулах Хорооны 7 мэргэжилтэн хамрагдлаа.
Финс Брокерс нь Chartered Insurance Institute боловсролын хөтөлбөрийн талаар
даатгалын компаниуд, даатгалын брокер, их сургуулиуд зэрэг нийт 22 компани,
байгууллагуудын 70 төлөөлөгчид нэгдсэн танилцуулга хийж байсан билээ. Бид ийнхүү
олон улсын мэргэжлийн зэрэг эзэмшихийн ач холбогдлыг дотоодын даатгалын зах зээлд
таниулан мэргэжлийн хөгжил дэвшлийг дэмжин ажиллаж байна.