Бүх нийтлэл: Энд дарна уу
Та энд байна: Нүүр хуудас \ Нийтлэл
23 Nov 2023 - 10:25, Улаанбаатар


Финс Брокерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Chartered Insurance Institute-ийн Goodwill Ambassador Ц.Будмаа Chartered Insurance Institute-ийн Ази Номхон далайн орнуудад чиглэсэн хөтөлбөрийн дагуу 2023 оны 12 сарын 08-ны өдрийн14:00 цагт “Монгол Улс дах байгалийн гамшгийн эрсдэлүүд ба Улаанбаатар хотод тохиосон үерийн хохиролд хүний хүчин зүйлийн үзүүлэх нөлөө” сэдвийн хүрээнд вебинар сургалт хийх гэж байна.

Уг сургалтаар байгалийн гамшигт хүний хүчин зүйлийн нөлөөллийг энэ онд Улаанбаатар хотод болсон үерийн гамшгийн жишээгээр авч үзэхийн сацуу байгалийн гамшгийн эрсдэлд Монголын даатгалын салбарын бэлэн байдал, тэсвэрлэх чадварын талаар олон улсын даатгалын мэргэжилтнүүдтэй хэлэлцэх болно.

Вебинар дараах агуулгын хүрээнд явагдана:
• Монгол улсад хамааралтай байгалийн голлох эрсдэлүүд;
• Үерийн хохирлын хэмжээнд хүний ​​хүчин зүйл хэрхэн нөлөөлж буй талаар;
• Монголын даатгалын салбарын үерийн эрсдэлийг тэсвэрлэх чадвар.

Chartered Insurance Institute-д суралцдаг, мэргэжлийн зэрэгтэй гишүүдийн хувьд CPD-ийн 1 кредит тооцогдох боломжтой уг вебинарт оролцох суудлын тоо хязгаартай байна.

Энэхүү онлайн арга хэмжээнд оролцохыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү.